Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монголын хүчтэн" хүчит бөхийн барилдааны нэгдүгээр шат тавдугаар сарын 17-нд болно

“Монголын хүчтэн" хүчит бөхийн барилдааны нэгдүгээр шатны албан ёсны тов гарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монголын хүчтэн" хүчит бөхийн барилдааны нэгдүгээр шат тавдугаар сарын 17-нд болно
“Монголын хүчтэн" хүчит бөхийн барилдааны нэгдүгээр шат тавдугаар сарын 17-нд болно. Зураг: МҮОНРТ

“Монголын хүчтэн" хүчит бөхийн барилдааны нэгдүгээр шатны албан ёсны тов гарчээ. Үзэгчдийн саналаар шалгарсан зургаан улсын начны эсрэг зургаан аймаг, цэргийн арслан тойргоор барилдах эхний шатны барилдаан 2025 оны 5 дугаар сарын 17-ны бямба гарагт 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Энэ барилдаан гурван үе шаттай явагдана.

  • Нэгдүгээр шат 5 дугаар сарын 17-нд

  • Хоёрдугаар шат 5 дугаар сарын 24-нд

  • Гуравдугаар шат финал 5 дугаар сарын 31-нд болно. Барилдааны шагналын сан 140.000.000 /зуун дөчин сая төгрөг/ юм байна.

Хуваалцах