“Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглогдоно
Монгол хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдээс дээжлэн хүргэж буй тус тоглолт энэ сарын 12-нд Улсын Филармонийн концертын танхимд болно.
Мэдээллийн алба

Монгол Улсын Филармони 2018 оны эхний тоглолтоо Морин хуурын чуулгын “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглолтоор эхэлж байна.
Монгол хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдээс дээжлэн хүргэж буй тус тоглолт энэ сарын 12-нд Улсын Филармонийн концертын танхимд болно.
Монгол Улсын төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат нарын зэрэг өнөө цагт бүтээлүүд нь олны сэтгэлд хүрч буй хөгжмийн уран бүтээлчийн сор аялгуу эгшиглэх юм байна.


















