Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглогдоно

Монгол хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдээс дээжлэн хүргэж буй тус тоглолт энэ сарын 12-нд Улсын Филармонийн концертын танхимд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглогдоно
“Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглогдоно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Филармони 2018 оны эхний тоглолтоо Морин хуурын чуулгын “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглолтоор эхэлж байна.

Монгол хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдээс дээжлэн хүргэж буй тус тоглолт энэ сарын 12-нд Улсын Филармонийн концертын танхимд болно.

Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Ц.Эрдэнэбат нарын зэрэг өнөө цагт бүтээлүүд нь олны сэтгэлд хүрч буй хөгжмийн зохиолчийн бүтээл тоглогдох юм байна.

Хуваалцах