Монголын хөлбөмбөгчид 17:00 цагаас Малайзын багийн эсрэг тоглоно
АХБХ-ны 20 хүртэлх насны Азийн цомын тэмцээн 2023 онд Узбекистанд болно. Тус тэмцээний урьдчилсан шатны "E" хэсгийн тоглолт өнөөдрөөс энэ сарын 18-ны хооронд Улаанбаатар хотод МХБХ-ны талбайд зохион байгуулагдаж байна.
Мэдээллийн алба

Эхний тоглолт өнөөдөр БНСУ болон Шри Ланка улсын багийн хооронд болж, БНСУ-ын шигшээ баг үндсэн цагт 6-0 харьцаатайгаар Шри Ланка улсын шигшээ багийг хожиж, гурван оноо авсан бөгөөд тус тоглолтын шилдгээр гурван гоол оруулсан БНСУ-ын 11 дугаартай Ли Жунсанг тодорчээ.
Мөн И.Отгонбаяр ахлах дасгалжуулагчтай Монголын шигшээ багийн хөлбөмбөгчид өнөөдөр 17:00 цагаас Малайз улсын шигшээ багтай тоглоно.