Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын хөлбөмбөгчид Тажикистанд өнөөдөр эхний тоглолтоо хийнэ

Монголын хөлбөмбөгийн 17 хүртэлх насны шигшээ баг АХБХ-ны 17 хүртэлх насны "Азийн цом"-ын тэмцээний урьдчилсан шатны "H" хэсгийн тоглолтуудаа хийхээр Тажикистан улсыг зорьсон билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хөлбөмбөгчид Тажикистанд өнөөдөр эхний тоглолтоо хийнэ
Монголын хөлбөмбөгчид Тажикистанд өнөөдөр эхний тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн 17 хүртэлх насны шигшээ баг АХБХ-ны 17 хүртэлх насны "Азийн цом"-ын тэмцээний урьдчилсан шатны "H" хэсгийн тоглолтуудаа хийхээр Тажикистан улсыг зорьсон билээ.

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн хөвгүүд Төв аймаг дахь МХБХ-ны бэлтгэлийн төвд тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа хангасан бөгөөд тус шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Гарьдмагнай, туслах дасгалжуулагчаар Ж.Баяртулга ажиллаж байна.

Монголын шигшээ баг АХБХ-ны 17 хүртэлх насны "Азийн цом"-ын тэмцээний урьдчилсан шатны "H" хэсгийн тоглолтоо өнөөдөр 22:00 цагт /Улаанбаатар хотын цагаар/ Тажикистан, энэ сарын 7-нд 22:00 цагт / Улаанбаатар хотын цагаар / Афганистаны шигшээ багтай хийнэ.

Хуваалцах