Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын хөлбөмбөгчид өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Тажикистанд хийнэ

Монголын хөлбөмбөгийн 17 хүртэлх насны шигшээ баг АХБХ-ны 17 хүртэлх насны "Азийн цом"-ын тэмцээний урьдчилсан шатны "H" хэсгийн тоглолтуудаа хийхээр Тажикистан улсыг зорьсон билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хөлбөмбөгчид өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Тажикистанд хийнэ
Монголын хөлбөмбөгчид өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Тажикистанд хийнэ. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн 17 хүртэлх насны шигшээ баг АХБХ-ны 17 хүртэлх насны "Азийн цом"-ын тэмцээний урьдчилсан шатны "H" хэсгийн тоглолтуудаа хийхээр Тажикистан улсыг зорьсон билээ.

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн хөвгүүд Төв аймаг дахь МХБХ-ны бэлтгэлийн төвд тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа хангасан бөгөөд тус шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Гарьдмагнай, туслах дасгалжуулагчаар Ж.Баяртулга ажиллаж байна.

Монголын шигшээ баг АХБХ-ны 17 хүртэлх насны "Азийн цом"-ын тэмцээний урьдчилсан шатны "H" хэсгийн тоглолтоо энэ сарын 5-нд Тажикистаны багтай хийж, тоглолтын үндсэн цагт 0:3 харьцаатай хожигдсон. Харин өнөөдөр 22:00 цагт / Улаанбаатар хотын цагаар / Монголын хөлбөмбөгчид Тажикистанд хэсгийн сүүлийн тоглолтоо Афганистаны шигшээ багтай хийнэ.

Сонирхуулахад, Гурван багтай тус хэсгийн сүүлийн тоглолт энэ сарын 9-нд Тажикистан болон Афганистаны багийн хооронд болсноор хэсгийн шатны дүн гарах юм байна.

Хуваалцах