Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын хөлбөмбөгийн 20 хүртэлх насны шигшээ багийн бэлтгэл эхэллээ

Монголын 20 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар И.Отгонбаяр, туслах дасгалжуулагчаар З.Баттулга, хаалгачийн дасгалжуулагчаар Э.Мөнх-Эрдэнэ нар томилогдон ажиллаж байгаа билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хөлбөмбөгийн 20 хүртэлх насны шигшээ багийн бэлтгэл эхэллээ
Монголын хөлбөмбөгийн 20 хүртэлх насны шигшээ багийн бэлтгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Ирэх 9 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн Ази тивийн 20 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх Монголын 20 хүртэлх насны шигшээ багийн бэлтгэл эхэллээ.

Энэ удаагийн 20 хүртэлх насны шигшээ багийн сонгон шалгаруулалтад МХБХ-ны Элит академи болон Монголын Үндэсний дээд лиг, нэгдүгээр лигийн багуудын тоглогчид хамрагдсанаас гадна хөдөө орон нутгаас тамирчид хүрэлцэн ирсэн юм.

Эхний сонгон шалгаруулалтаас тэнцсэн 30 гаруй тоглогч Төв аймагт байрлах МХБХ-ны Бэлтгэлийн төвд цугларалтад гарч, бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Монголын 20 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар И.Отгонбаяр, туслах дасгалжуулагчаар З.Баттулга, хаалгачийн дасгалжуулагчаар Э.Мөнх-Эрдэнэ нар томилогдон ажиллаж байгаа билээ.

“AFC U-20 Asian Cup” тэмцээний урьдчилсан шатны Е хэсгийн тоглолтууд ирэх 9 дүгээр сарын 14-18-ны хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд Монголын залуучуудын шигшээ баг БНСУ, Малайз болон Шри Ланка улсын шигшээ багтай хүч үзнэ.

Хуваалцах