Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Монголын хөлбөмбөгийн холбооны музей байгуулагджээ

Үүнд 1960-1970-аад оны үеийн Монголын хөлбөмбөгтэй холбоотой ховор эд зүйлс, фото зургууд ч багтжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хөлбөмбөгийн холбооны музей байгуулагджээ
Монголын хөлбөмбөгийн холбооны музей байгуулагджээ. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар энэ онд МХБХ-ны музей, архив байгуулах ажлын хэсгийг томилсон билээ. Үүний дагуу ажлын хэсэг багагүй эд материалыг цуглуулаад байна.

Үүнд 1960-1970-аад оны үеийн Монголын хөлбөмбөгтэй холбоотой ховор эд зүйлс, фото зургууд ч багтжээ.

Энэхүү ажлын хэсгийг МХБХ-ны техникийн хэлтсийн захирал Ш.Жаргалсайхан ахалж байгаа юм.

Музей байгуулахад өөрсдийн хувь нэмрээ оруулж, ховор нандин зүйлс, фото зургуудаа авч ирсэн Л.Сандагдорж, Банзрагч (Замын-Үүд), Л.Доржсүрэн, П.Болд (Ягаанаа), Агваанпунцаг, Л.Доржжав нарын хүмүүст талархал илэрхийлж байв.

Хуваалцах