Монголын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн зохион байгуулагдана
Тоглолт бүр хасагдах системээр зохион байгуулагдаж, тэнцсэн тохиолдолд нэмэлт цаг сунгах бөгөөд нэмэлт цагийн дараагаар тэнцсэн хэвээр байх тохиолдолд ялагч шийдвэрлэх торгуулийн цохилтоор ялагчдыг тодруулна.
Мэдээллийн алба

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг МХБХ-ны цомын тэмцээний улирлын эхний шат энэ сарын 12-ноос эхэлнэ.
Холбооны цомын эхний шатанд нэгдүгээр лиг, хоёрдугаар лиг болон сонирхогчдын цомын тэмцээнд оролцож буй багууд сугалааны үйл ажиллагаанд оролцох бөгөөд хасагдах шатны тоглолтууд хийнэ. Хожил авсан багууд цааш шалгарч хоёрдугаар шатны сугалаанд оролцох бөгөөд гуравдугаар шатнаас Моби дээд лигийн 10 багтай холилдож сугалаанд оролцоно.