Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын хүндийн өргөлтийн холбооны генсекээр Ц.Хасбаатар томилогдлоо

Монголын олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн шинээр томилогдсон Ц.Хасбаатарт холбооны тамгыг хүлээлгэн өгч ажлын өндөр амжилт хүсээд, одоо хүрээд буй амжилтыг улам дээшлүүлж ажиллахыг үүрэг болголоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хүндийн өргөлтийн холбооны генсекээр Ц.Хасбаатар томилогдлоо
Монголын хүндийн өргөлтийн холбооны генсекээр Ц.Хасбаатар томилогдлоо. Зураг: МҮОНРТ

Монголын хүндийн өргөлтийн холбооны хурал болж, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Даваадоржийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлөв.

Ийнхүү түүний оронд "Монгол жонш" компанийн захирал Ц.Хасбаатарыг нэг жилийн хугацаатайгаар томилов.

Монголын олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн шинээр томилогдсон Ц.Хасбаатарт холбооны тамгыг хүлээлгэн өгч ажлын өндөр амжилт хүсээд, одоо хүрээд буй амжилтыг улам дээшлүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Мөн Дэлхийн допингийн эсрэг холбооноос хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж баг тамирчиддаа уралдаан тэмцээнд оролцохдоо хориотой эм бэлдмэлийг хэрэглэхгүй байх талаар заавар өгсөн юм.

Хуваалцах