Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын хүүхдийн ордны салбар дугуйланг Сүхбаатар дүүрэгт шинээр нээлээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулиас гадуурхи сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын Хүүхдийн ордны салбар дугуйланг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хүүхдийн ордны салбар дугуйланг Сүхбаатар дүүрэгт шинээр нээлээ
Монголын хүүхдийн ордны салбар дугуйланг Сүхбаатар дүүрэгт шинээр нээлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулиас гадуурхи сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын Хүүхдийн ордны салбар дугуйланг Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороо, Баянзүрх дүүргийн хоёр, есдүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 15, 18 дугаар хороонд байгуулсан. Уг ажлын хүрээнд салбар дугуйланг шинээр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Архустайд нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Монголын Хүүхдийн ордны захирал П.Анхтуяа нар оролцов.

Нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Сүхбаатар дүүргийн 12-20 дугаар хорооны багачуудад Монголын хүүхдийн ордны авъяаслаг сурагчид урлагийн тоглолтоор бэлэг барилаа. Одоогоор дугуйлангуудад нийт 1462 хүүхэд хамрагдан суралцаж байна.

Хуваалцах