Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын хүүхдийн спортын зуны VIII наадамд Хан-Уул дүүргийн баг 89 медальтай тэргүүлжээ

Улаанбаатар хотын 19 байршилд Монголын хүүхдийн спортын VIII наадам тавдугаар сарын 26-наас зургаадугаар сарын 6-ны өдрүүдэд болж өндөрлөсөн.Наадмын шигшээ шатанд 21 аймаг, есөн дүүргийн нийт 6120 тамирчин 31 спортын төрлөөр өрсөлдсөн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хүүхдийн спортын зуны VIII наадамд Хан-Уул дүүргийн баг 89 медальтай тэргүүлжээ
Монголын хүүхдийн спортын зуны VIII наадамд Хан-Уул дүүргийн баг 89 медальтай тэргүүлжээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын 19 байршилд Монголын хүүхдийн спортын VIII наадам тавдугаар сарын 26-наас зургаадугаар сарын 6-ны өдрүүдэд болж өндөрлөсөн.Наадмын шигшээ шатанд 21 аймаг, есөн дүүргийн нийт 6120 тамирчин 31 спортын төрлөөр өрсөлдсөн юм.

Наадамд оролцсон 30 багаас нийлбэр дүнгээр Хан-Уул дүүргийн баг 36 алт, 27 мөнгө, 26 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Сүхбаатар (66 медаль), Чингэлтэй (59 медаль) дүүргийн баг удааллаа. Тэгвэл аймгуудаас Орхон аймгийн баг 15 алт, 15 мөнгө, 55 хүрэл медальтай тэргүүлжээ.

Тус наадмын урьдчилсан шатанд 30 багийн 9-17 насны 15000 гаруй тамирчин хамрагдсан ба энэ наадмын хамгийн олон медалийг Хан-Уул дүүргээс усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Э.Эрхэс (10 медаль) хүртжээ.

Хуваалцах