Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Монголын хүүхдүүд-2019" говийн бүсийн урлагийн их наадам болов

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд бүрийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлж, хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, үндэсний өв уламжлалыг урлаг соёлоор дамжуулан түгээн дэлгэрүүлэх, хүмүүжилд эерэгээр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монголын хүүхдүүд-2019" говийн бүсийн урлагийн их наадам болов
"Монголын хүүхдүүд-2019" говийн бүсийн урлагийн их наадам болов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд бүрийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлж, хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, үндэсний өв уламжлалыг урлаг соёлоор дамжуулан түгээн дэлгэрүүлэх, хүмүүжилд эерэгээр нөлөөлөх” зорилгоор “Монголын хүүхдүүд 2019” говийн бүсийн хүүхдийн урлагийн их наадмыг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт зохион байгуулж байна.

Наадмын шүүгчээр Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар, Монголын хүүхдийн ордны багш, Монгол улсын гавьяат багш Батнасангийн Энхтуяа, МХО-ны багш, Монгол Улсын гавьяат багш Сандуйжавын Ганчимэг нар шүүн явууллаа.

Говийн бүсийн хүүхдийн урлагийн их наадамд Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь зэрэг аймгуудын 260 авьяаслаг хүүхдүүд нийт 10 төрлөөр оролцлоо.

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ

Хуваалцах