Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын хуульч эрдэмтэд чуулна

Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар "Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган"-ыг маргааш буюу энэ сарын 23-нд Хууль сахиулахын их сургуульд зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хуульч эрдэмтэд чуулна
Монголын хуульч эрдэмтэд чуулна. Зураг: МҮОНРТ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар "Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган"-ыг маргааш буюу энэ сарын 23-нд Хууль сахиулахын их сургуульд зохион байгуулах гэж байна.

Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулганд Академич С.Нарангэрэл “Хуульч эрдэмтдийн үүрэг хариуцлага”, Академич Ж.Амарсанаа “Монголын хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг тольдохуй” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Ийнхүү анх удаагаа зохион байгуулж буй хуульч эрдэмтдийн чуулганаар эрдэмтэн судлаачид салбарынхаа асуудлын хүрээнд нээлттэй санал бодлоо солилцох юм байна. Энэхүү арга хэмжээ нь хуульч эрдэмтдийн нэг дор цуглуулж, тэдний санаа бодлыг сонсч, гарц гаргалгаа хайсан шинэ, соргог арга хэмжээ болж буйгаараа онцлогтой гэж зохион байгуулагчид хэлж байна.

Хуваалцах