Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын кино театрт хамгийн олон хүн үзсэн гурван кино

“Aquaman” Монголын кино театруудын дэлгэцээр гарсан бүх кинонаас хамгийн өндөр ашиг орлого олжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын кино театрт хамгийн олон хүн үзсэн гурван кино
Монголын кино театрт хамгийн олон хүн үзсэн гурван кино. Зураг: МҮОНРТ

“Warner Bros-DC comics”-оос хамгийн сүүлд гаргасан дэлгэцийн бүтээл болох “Aquaman” кино олон улсын кино ертөнцөд хэд хэдэн рекорд тогтоогоод байгаа билээ. Тэгвэл тус бүтээл Монголд Улсад нэгэн шинэ амжилт тогтоосон байна. Тус бүтээл Монголын бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй киногоор тодорчээ. Тодруулбал, “Aquaman” Монголын кино театруудын дэлгэцээр гарсан бүх дэлгэцийн бүтээлээс хамгийн өндөр ашиг орлого олжээ.

Сонирхуулахад, дээрх жагсаалтын эхний гурван байрыг супер баатрын тухай кино эзэлсэн бөгөөд эдгээр гурван кино цөм өнгөрсөн онд нээлтээ хийсэн юм.

1. “Aquaman” - 781.000.000+ төгрөг

2. “Avengers: Infinity war” - 779.751.150 төгрөг

3. “Incredibles-2” - 764.976.000 төгрөг

Хуваалцах