Монголын моделиуд АНУ-ын загварын долоо хоногт оролцоно
Тэд маргааш АНУ-ыг зорих бөгөөд "Andres Aquino"-гийн бүтээлийг есдүгээр сарын 9-нд өмсөж, тайзнаа алхах аж.
Мэдээллийн алба

Монголын загварын ертөнцийн шилдэг моделиуд АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 8-10-ны хооронд болох “New York Couture Fashion Week” загварын долоо хоногт оролцохоор болжээ.
Энэхүү арга хэмжээнд анх удаа Монголын загварын агентлаг тус бүрээс төлөөлөл болсон мэргэжлийн туршлагатай мисс моделиуд оролцож байгаагаараа онцлогтой аж.
Тухайлбал, топ модель Х.Бадамгэрэл, топ модель Б.Буджаргал, топ модель О.Пүрэвдулам, мисс А.Баярцэцэг, Т.Батцэцэг, Д.Долгион нар "New York Couture Fashion Week"-ийг үүсгэн байгуулагч, дизайнер Andres Aquino болон гурван дизайнерийн шинэ цуглуулгыг танилцуулах юм байна.
Тэд маргааш АНУ-ыг зорих бөгөөд "Andres Aquino"-гийн бүтээлийг есдүгээр сарын 9-нд өмсөж, тайзнаа алхах аж.


















