Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын морин спорт залуу уяачдын холбооны ээлжит бага хурал болж байна

ММСЗУХ -нь өнгөрсөн гуравдугаар сард "Залуу малчид уяачдын анхдугаар зөвлөгөөнийг Төрийн ордны их танхимд хот хөдөөгийн 600 гаруй залуусыг оролцуулан зохион байгуулсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын морин спорт залуу уяачдын холбооны ээлжит бага хурал болж байна
Монголын морин спорт залуу уяачдын холбооны ээлжит бага хурал болж байна. Зураг: МҮОНРТ

21 аймагт салбар холбоотой Монголын морин спорт залуу уяачдын холбооны ээлжит бага хурал энэ сарын 2-4-ны өдрүүдэд Монгол наадам цогцолборт болж байна.

Чуулганаар 2017-2018 оны ажлын тайланг бүх гишүүдэд танилцуулах, холбооны удирдах зөвлөлд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэх бөгөөд мөн ирэх 2018-2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах аж.

ММСЗУХ -нь өнгөрсөн гуравдугаар сард "Залуу малчид уяачдын анхдугаар зөвлөгөөнийг Төрийн ордны их танхимд хот хөдөөгийн 600 гаруй залуусыг оролцуулан зохион байгуулсан юм.

Мөн УИХ-аар батлагдан гарах "Баяр наадам"-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтран санаачилж энэ хуулийн анхны хэлэлцүүлгийг амжилттай хийсэн юм. амжилттай хэлэлцэж хэрэгжүүлсэн билээ.

Хуваалцах