Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монголын нууц товчоо 365 хоногт” номын нээлт боллоо

Нийт 2000 гаруй монгол үгийн тайлбар толь бүхий шинэ номын дээжийг Чингис хаан Үндэсний музейд хадгалуулахаар өргөн барилаа.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монголын нууц товчоо 365 хоногт” номын нээлт боллоо
“Монголын нууц товчоо 365 хоногт” номын нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайханы санаачилгаар түүхч, эрдэмтдийн хамтран бүтээсэн “Монголын Нууц Товчоог 365 хоногт” номын нээлтийг өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд хийлээ.

Үндэсний түүхэн их өв, хөлгөн судар “Монголын нууц товчоо”-г дэлхийн 30 гаруй орны хэл рүү орчуулж, таван тивд түгээсэн байдаг ч орчин цагийн хэлнээ хялбаршуулан буулгаж, хүүхэд, залууст уншиж, судлуулах түгээн дэлгэрүүлэх хэрэгтэйг чухалчлан нэг жилийн турш өдөр бүр унших хувилбарыг Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат багш доктор, профессор Ш.Чоймаагийн хөрвүүлэгт тулгуурлан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Аким нартай хамтран бүтээжээ.

Нийт 2000 гаруй монгол үгийн тайлбар толь бүхий шинэ номын дээжийг Чингис хаан Үндэсний музейд хадгалуулахаар өргөн барилаа.

Хуваалцах