Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын ой тогтоолтын тамирчид дэлхийд чансаагаараа 2, 3-т бичигдэж байна

АНУ-ын Сан Диего хотод энэ сарын 24-26-ны хооронд 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй 75 мянган ам.долларын шагналын сантай "EXTREME MEMORY TOURNAMENT-2016" ой тогтоолтын халз тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн таван тамирчин оролцож, боломжит 3 медалийн хоёрыг нь хүртсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын ой тогтоолтын тамирчид дэлхийд чансаагаараа 2, 3-т бичигдэж байна
Монголын ой тогтоолтын тамирчид дэлхийд чансаагаараа 2, 3-т бичигдэж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Сан Диего хотод энэ сарын 24-26-ны хооронд 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй 75 мянган ам.долларын шагналын сантай "EXTREME MEMORY TOURNAMENT-2016" ой тогтоолтын халз тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн таван тамирчин оролцож, боломжит 3 медалийн хоёрыг нь хүртсэн байна.

Тодруулбал, Азийн мастер, 16 настай З.Цэцэгзул өнгөрсөн жилийн аварга, дэлхийн номер нэг тамирчин Johannes Mallow-ийг 4:1 буулган авч гуравдугаар байрт шалгарсан бол аваргын төлөөх тэмцээнд Их мастер Э.Пүрэвжав 2015 оны өсвөрийн Дэлхийн аварга, Дэлхийн чансааны тавд бичигддэг, Олон Улсын Их Мастер Simon Reinhard-тай өрсөлдөн 2-т эрэмблэгджээ.

Э.Пүрэвжавын хувьд Alex Mullen-ыг 4:3 харьцаатайгаар буулган авч хамгийн шуугиан тарьсан ялалтыг хийгээд байсан бол Дэлхийн чансааны номер нэг, Дэлхийн аварга, Германы тамирчин Johannes Mallow-ыг 4:0 харьцаагаар илүүрхэж ялалт байгуулсан нь бүх тамирчид болон үзэгчид, дэмжигчдийг алмайруулжээ.

Хуваалцах