Монголын олимпын тамирчид ийм хувцсаар гоёно
Мөн тамирчдын өдөр тутам бэлтгэл сургуулилтад зориулагдсан спортын хувцсыг Японы “Мизүно” брендийг тамирчдад өмсгөж байгаа.
Мэдээллийн алба

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Токио 2020” зуны олимп, паралимпын наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын спортын болон ёслолын хувцасны загварыг өнгөрсөн есдүгээр сарын 12-нд танилцуулсан билээ.
Энэ үед зарим улс тамирчдынхаа өмсөх хувцасыг дэлхий дахинаа танилцуулаад байгаа тул Монголынхоо хувцасны загварыг сэргээн сануулж байна.
Тус хувцасны загварыг "Мишээл Амазонка" ХХК зохион бүтээжээ.
Мөн тамирчдын өдөр тутам бэлтгэл сургуулилтад зориулагдсан спортын хувцсыг Японы “Мизүно” брендийг тамирчдад өмсгөж байгаа.
Энэ боломжийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2018 оны наймдугаар сард тус компанитай гэрээг байгуулсан билээ.
“Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцох баг тамирчдын өмсөх спортын болон ёслолын хувцасны зардалд 394,3 сая төгрөг гаргах бөгөөд “Токио олимп сан”-гаас санхүүжилтийг шийдвэрлэх юм.


















