Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын оюун ухааны тамирчид 57 медаль хүртжээ

Тус тэмцээнд өндөр чансаатай 21 орны 130 гаруй тамирчин харааны болон сонсголыг сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын оюун ухааны тамирчид 57 медаль хүртжээ
Монголын оюун ухааны тамирчид 57 медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

Индонези Улсын Жакарта хотод энэ сарын 1-3-нд болсон ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцжээ.

Оюуны их спортод багаараа үнэмлэхүй амжилт гаргаж 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл медаль буюу тэмцээний нийт 90 медалиас 57 медалийг нь хүртэн, багийн дүнгээр 22531 оноо цуглуулсан байна.

Тус тэмцээнд өндөр чансаатай 21 орны 130 гаруй тамирчин харааны болон сонсголыг сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлджээ.

Хуваалцах