Монголын паралимпийн жүдочид Португалын Одивелас хотыг зорилоо
Пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-18-нд Одивелас хотод болох бөгөөд энэхүү тэмцээн “Токио 2020” паралимпийн наадмын оноо олгох чухал тэмцээн юм.
Мэдээллийн алба

Монголын паралимпийн жүдо бөхийн холбооны тамирчид өнөөдөр Португалын Одивелас хотыг зорилоо.
Дөрвөн жилд нэг удаа болдог дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор гавьяат дасгалжуулагч Ч.Базарсүрэнгийн удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр нийт тамирчин өрсөлдөхөөр болсон байна. Багийн бүрэлдэхүүнд “Рио 2016” паралимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Ууганхүү, Азийн наадмын аварга Н.Алтанцэцэг нар шилдэг тамирчид багтжээ.
Пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-18-нд Одивелас хотод болох бөгөөд энэхүү тэмцээн “Токио 2020” паралимпийн наадмын оноо олгох чухал тэмцээн юм.
Одоогоор тус тэмцээнд 30 орны 300 гаруй жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Тэмцээн болохоос дөрвөн хоногийн өмнө олон улсын паралимпийн хорооноос албан ёсны твиттэр хуудсаа гавьяат тамирчин Б.Ууганхүүгийн ялалтын агшныг харуулсан фото зургаар чимсэн байна.
Монголын баг:
Б.Ууганхүү – 60 кг
С.Ядамдорж – 60 кг
А.Мөнхбат – 66 кг
Э.Даваадагва – 73
Эмэгтэй:
Л.Туруунаа – 63 кг
Н.Алтанцэцэг – +78 кг
Дасгалжуулагч: Ч.Базарсүрэн, Т.Мөнгөнтуяа.


















