Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын пауэрлифтингчид Азийн аваргаас зургаан медальтай ирлээ

Баг тамирчдыг "Стронг" клубын дасгалжуулагч Б.Гантулга дасгалжуулж оролцов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын пауэрлифтингчид Азийн аваргаас зургаан медальтай ирлээ
Монголын пауэрлифтингчид Азийн аваргаас зургаан медальтай ирлээ. Зураг: МҮОНРТ

Хонгконг улсад пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөж, Монголын долоон тамирчин өрсөлдөхөд зургаа нь медалийн тавцанд гарчээ.

Тэмцээний эхний өдөр мастер ангиллын 74 кг-ын жинд О.Батбилэг нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн байна.

Харин хоёр дахь өдөр нь насанд хүрэгчдийн 93 кг-д М.Галсайхан алт, Бямбасүрэн мөнгөн медаль хүртсэн бол сүүлчийн өдөр өсвөрийн -105 кг-д М.Билгүүн, -120 кг-д Д.Дөлгөөн, залуучуудын -120 кг-д Д.Дашням хүрэл медаль хүртжээ.

Баг тамирчдыг "Стронг" клубын дасгалжуулагч Б.Гантулга дасгалжуулж оролцов.

Хуваалцах