Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын радио Сар шинийн өдрүүдэд сонирхолтой, олон шинэ нэвтрүүлэг хүргэнэ

Монголын радио Сар шинийн өдрүүдэд уламжлал ёсоор сонсогчдодоо олон сонирхолтой шинэ нэвтрүүлэг хүргэнэ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын радио Сар шинийн өдрүүдэд сонирхолтой, олон шинэ нэвтрүүлэг хүргэнэ
Монголын радио Сар шинийн өдрүүдэд сонирхолтой, олон шинэ нэвтрүүлэг хүргэнэ. Зураг: МҮОНРТ

Монголын радио Сар шинийн өдрүүдэд уламжлал ёсоор сонсогчдодоо олон сонирхолтой шинэ нэвтрүүлэг хүргэнэ.

“Улсын аварга малчин”, “Улсын аварга тариаланч”-д оролцсон цуврал, мөн “Айзамт эгшиглэн”, "Эдийн дээд хадагны зохионгуй", “Есөн хүслийн гүн ухаан”, “Цагаан сарын цагаан түүх” зэрэг түүх, өв соёл, нийтлэл уран сайхны нэвтрүүлэг сонсгохоор бэлтгэж байна.

МҮОНР-ийн Программын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Сонинчимэг ярьж байна.

Mongolian National Radio · Монголын радио Сар шинийн өдрүүдэд олон сонирхолтой шинэ нэвтрүүлэг хүргэнэ

Түүнчлэн “Хамаг Монголын Цагаан сар” нэвтрүүлэг сонсгоно. Энэ нэвтрүүлэгт Буриад, Өвөрмонгол, Дээд Монгол, Халимаг, Тува үндэстний төлөөлөл оролцож, өөр өөрсдийн шинэлэх ёс заншлын талаар сонирхуулна.

Жил бүрийн Сар шинийн босгон дээр Монголын радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн”-ийг тодруулж, тэдний оролцсон цуврал нэвтрүүлгээ хүргэхээр бэлтгээд байна.

Хуваалцах