Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монголын радио телевизийн академи” урлагийн их наадмыг дэмжиж оролцоно

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн салбарынхны дунд “Урлагийн их наадам”-ыг ирэх 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монголын радио телевизийн академи” урлагийн их наадмыг дэмжиж оролцоно
“Монголын радио телевизийн академи” урлагийн их наадмыг дэмжиж оролцоно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн салбарынхны дунд “Урлагийн их наадам”-ыг ирэх 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Хэвлэл мэдээллийн салбарынхны урлаг, соёлын хамгийн том баяр нь болж зохион байгуулагдах тус наадамд “Монголын радио телевизийн академи” болон гишүүн байгууллагууд дэмжиж оролцохоо илэрхийллээ. Олон гишүүн байгууллагуудтай тус академийн урилгыг “Монголын Радио Телевизийн Академи”-ийн Гүйцэтгэх захирал, “МҮОНТ”-ийн захирал Ч.Даваабаяр гардан авсан юм.
Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтаас санаачлан “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл” ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллаж буй тус наадамд оролцох байгууллагуудын бүртгэлийг 09 сарын 01-ээс 10 сарын 10 хүртэл авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 100 гаруй байгууллага бүртгэлд хамрагдаад байна.

Хуваалцах