Монголын Рагбигийн холбоо 15 нас хүрлээ
Тухайлбал, МҮОХ-ны "Алтан медаль" шагналаар МРХ-ны гүйцэтгэх захирал Н.Энх-Амгалан, "Олимпийн алдар" шагналаар МРХ-ны ерөнхийлөгч Ч.Мөнхбат, ТУЗ-ийн гишүүн П.Батбаяр, "Алтан очир" шагналаар МРХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дашдэндэв нарыг шагнажээ.
Мэдээллийн алба

Монголын Рагбигийн холбоо байгуулагдаад 15 жил болжээ. Монголд рагби спортыг дэлгэрүүлж, хөгжүүлэх зорилгоор анх 2003 онд байгуулагдсан тус холбооныхон 15 жилийн ойгоо өнгөрсөн амралтын өдөр тэмдэглэв. Уг баяраараа тус холбоо шилдгүүдээ тодруулж, шагнаж урамшуулсан байна.
Тухайлбал, МҮОХ-ны "Алтан медаль" шагналаар МРХ-ны гүйцэтгэх захирал Н.Энх-Амгалан, "Олимпийн алдар" шагналаар МРХ-ны ерөнхийлөгч Ч.Мөнхбат, ТУЗ-ийн гишүүн П.Батбаяр, "Алтан очир" шагналаар МРХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дашдэндэв нарыг шагнажээ.
Мөн БТСГ-аас МРХ-ны маркетингийн менежер Б.Мандах, Спортын мастер Б.Дэлгэрмаа, МРХ-ны эмч Т .Өнөржаргал нарыг "Хүндэт тэмдэг"-ээр, Анхдагч Чононууд рагби клубын үүсгэн байгуулагч Г.Батмандал, Анхдагч Чононууд рагби клубын дасгалжуулагч Д.Энхбат нарыг "Спортын алдар" шагналаар урамшуулсан аж.
Үүнээс гадна Рагби спортын дэд мастер 15, спортын мастер 12, Олон улсын хэмжээний мастер дөрөв төрсөн байна.


















