Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын сагсан бөмбөг Азид клубийн түвшинд гарах боломжтой гэв

Монголын сагсан бөмбөгийн хөгжил сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгааг онцлоод, Ази тивд зөвхөн шигшээ багийн түвшинд бус, клубийн түвшинд ур чадвараа сориход бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын сагсан бөмбөг Азид клубийн түвшинд гарах боломжтой гэв
Монголын сагсан бөмбөг Азид клубийн түвшинд гарах боломжтой гэв. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт “ASEAN basketball league”-ийн ээлжит бус хурал Сингапур улсад болсон бөгөөд цар тахлаас хойш анх удаа Азийн сагсан бөмбөгийн клубийн эзэд чуулж, дараагийн таван жилийн төлөвлөгөөгөө ярилцжээ. Уг хуралд Хонконг, Индонез, Макао, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнамын нийт найман багийн төлөөлөл гишүүнээр оролцсон бол зочин багаар Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “М Гарьд” баг оролцсон байна.

Тэд Монголын сагсан бөмбөгийн хөгжил сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгааг онцлоод, Ази тивд зөвхөн шигшээ багийн түвшинд бус, клубийн түвшинд ур чадвараа сориход бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Ташрамд дуулгахад, “ASEAN basketball league”-ийн 2023-2024 оны улирал 11 дүгээр сард эхэлнэ.

Хуваалцах