Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Шямэнь хотод 3х3 сагсан бөмбөгийн Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 22-24-нд болов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Шямэнь хотод 3х3 сагсан бөмбөгийн Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 22-24-нд болов.

Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор оролцсон “Мон-Алтиус” дээд сургуулийн баг хүрэл медаль хүртлээ.

Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд А.Батхуяг, Б.Алтангэрэл, У.Чингүүн, Л.Авирмэд нар оролцсон бөгөөд тэд медальд хүрэх замдаа Уганда, Эквадор, БНХАУ-ын багийг хожсон байна.

Монголын баг тус тэмцээний иж бүрдэл медальтай болж байгаа ба ирэх оны долоодугаар сард Герман улсад болох Дэлхийн оюутны Универсиад наадамд оролцох эрхтэй болжээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах