Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын шатрын спортын үндэсний шигшээ багийн тамирчид тодорчээ

Монголын шатрын холбооноос Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг энэ сарын 15-19-ний өдрүүдэд Дүүрэн төвийн байранд амжилттай зохион байгуулжээ

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын шатрын спортын үндэсний шигшээ багийн тамирчид тодорчээ
Монголын шатрын спортын үндэсний шигшээ багийн тамирчид тодорчээ. Зураг: МҮОНРТ

Монголын шатрын холбооноос Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг энэ сарын 15-19-ний өдрүүдэд Дүүрэн төвийн байранд амжилттай зохион байгуулжээ. Тус сонгон шалгаруулах тэмцээнд Олон улсын шатрын холбооноос 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийтэлсэн идэвхитэй шатар тоглож буй Монгол шатарчдын гадаад чансаагаар эмэгтэй, эрэгтэй ангиллын эхний 25-н байрт эрэмбэлэгдсэн шатарчдаас дарааллын дагуу мэдүүлэг ирүүлж, тус бүр шилдэг 10-н шатарчид өрсөлдсөн.

2025 онд Монгол улсыг шатрын спортоор дэлхийн тавцанд төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчдад нэр дэвшихээр дараах шатарчид шалгарсан байна. Үүнд:

Эмэгтэй шигшээ

  1. ОУМ/эИМ Б.Мөнгөнтуул

  2. эИМ Т.Мөнхзул

  3. эИМ Ү.Үүрийнтуяа

  4. эФДМ Б.Мөнгөнзул

Эрэгтэй шигшээ

  1. ОУМ С.Ган-Эрдэнэ

  2. ОУМ М.Амилал

  3. ОУМ Г.Амартүвшин

  4. ФМ Н.Содбилэгт

Монголын шатрын холбооны УЗ-ийн ээлжит хурлаар ҮШБ-ийн дасгалжуулагч сонгогдох бөгөөд тус хурлаар нэр дэвшигч тамирчдыг батламжилж, БТСУХ-оос болон холбооноос тамирчин, дасгалжуулагчтай гэрээ хийснээр эрхзүйн хүрээнд Монгол улсаа төлөөлөх ҮШБ-ийн дасгалжуулагч, тамирчны эрх үүснэ.

Хуваалцах