Монголын шигшээ баг Ливан, Йордан, Бутан улсын багтай нэг хэсэгт орлоо
Монголын шигшээ баг гуравдугаар сагснаас сугалагдаж "D" хэсэгт Ливан, Йордан, Бутан улсын багтай нэг хэсэгт орлоо.
Мэдээллийн алба

Узбекистан Улсад 2024 онд явагдах 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн Азийн цомын тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны сугалаа явагдлаа.
Монголын шигшээ баг гуравдугаар сагснаас сугалагдаж "D" хэсэгт Ливан, Йордан, Бутан улсын багтай нэг хэсэгт орлоо.
Тус АХБХ-ны эмэгтэйчүүдийн 20 хүртэлх насны Азийн цомын тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны тоглолт ирэх оны гуравдугаар сарын 4-12-ны хооронд явагдана.
АХБХ-ны эмэгтэйчүүдийн 20 хүртэлх насны Азийн цомын тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны найман хэсгийг тэргүүлсэн найман улсын шигшээ баг хоёрдугаар шатад шалгарна.


















