Монголын шигшээ багийн эсрэг тоглох Гүржийн багийн бүрэлдэхүүн тодорчээ
Гүржийн шигшээ баг гуравдугаар сарын 25-нд Монголын шигшээтэй нөхөрсөг тоглолт хийх бол 28-нд Европын АШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолтоо Норвегийн багтай хийх юм.
Мэдээллийн алба

Гүржийн хөлбөмбөгийн холбооноос энэ сард болох шигшээ багийн хоёр тоглолтод оролцох бүрэлдэхүүнээ зарлалаа.
Гүржийн шигшээ баг гуравдугаар сарын 25-нд Монголын шигшээтэй нөхөрсөг тоглолт хийх бол 28-нд Европын АШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолтоо Норвегийн багтай хийх юм.
Гүржийн баг Еврогийн А хэсэгт Испани, Шотланд, Норвеги, Кипртэй өрсөлдөнө.
Хоёр тоглолт хоёулаа Батуми хотын шинэ цэнгэлдэхэд явагдах юм. Гүржийн баг 20-нд Тбилисид цугларч, бэлтгэлдээ гарна.
Гүржийн дасгалжуулагч, франц мэргэжилтэн Вилли Саньоль дараахь тоглогчдыг дууджээ.
Хаалгач: Георгий Лория ("Анортосис", Кипр), Георгий Мамардашвили ("Валенси", Испани), Лука Гугешашвили ("Карабах", Азербайжан).
Хамгаалагч: Гурам Кашия ("Словани",Словак), Отар Какабадзе ("Краков", Польш), Давид Хочолава ("Копенгаген", Дани), Соломон Кверквелия ("Нефтчи", Азербайжан), Ираклий Азаров ("Црвена Звезда", Серби), Георгий Гохолеишвили ("Шахтер", Украин), Жими Табидзе ("Динамо", Гүрж), Саба Сазонов ("Динамо", ОХУ), Лаша Двали ("Апоэль", Кипр), Георгий Цитаишвили ("Лех", Польш)
Хагас хамгаалагч/довтлогч: Ника Квеквескири ("Лех", Польш), Анзор Меквабишвили ("Динамо", Гүрж), Лука Гагнидзе ("Динамо", ОХУ), Георгий Абурджания ("Хил Висенте", Португал) ), Георгий Чакветадзе ("Словани", Словак), Саба Лобжанидзе ("Карагумрук", Турк), Зурико Давиташвили ("Бордо", Франц), Хвича Кварацхелия ("Наполи", Итали), Георгий Микутадзе ("Мец", Франц) , Давид Волков ("Сабах", Азербайжан), Георгий Беридзе ("Анкарагуджу", Турк), Буду Зивзивадзе ("Карлсруэ", Герман).


















