Монголын шилдгүүдийг eFIFA төрлөөр тодруулна
Тус тэмцээнээс Монгол Улсын шигшээ багийн тоглогчид тодрон, цаашид eFIFA олон улсын тэмцээнүүдэд оролцох боломж нээгдэх юм.
Мэдээллийн алба

Монголын шилдгүүдийг eFIFA төрлөөр тодруулах улсын аварга шалгаруулах "MFF PREMIER" тэмцээнийг Монголын хөлбөмбөгийн холбоо, "HypeX VIP Playstation House"-тай хамтран зохион байгуулж байна.
Тус тэмцээнээс Монгол Улсын шигшээ багийн тоглогчид тодрон, цаашид eFIFA олон улсын тэмцээнүүдэд оролцох боломж нээгдэх юм.
Урьдчилсан шатны тоглолтууд энэ сарын 8-нд явагдах бөгөөд шалгарсан шилдгүүдийн өрсөлдөөн “Нийтийн хөлбөмбөг” төслийн нээлттэй өдөрлөгийн үеэр Сүхбаатарын талбайд өрнөнө.
Бүх тоглолтууд Playstation 5 (FIFA22) консул дээр явагдана.


















