Монголын ширээний теннисний охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
Мэдээллийн алба

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын ХII наадам есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд наадамд ОХУ, Монгол, БНХАУ-ын нийт 783 тамирчин өрсөлдөж байна.
Энэ наадмын ширээний теннисний багийн төрөлд дасгалжуулагч Л.Баярмагнайгийн удирдлага дор оролцож буй Монгол Улсын охид, хөвгүүдийн баг хоёул хүрэл медаль хүртлээ.
Тэд өнөөдөр ганцаарчилсан төрөлд өрсөлдөх юм.
Монголын хөвгүүдийн багийн бүрэлдэхүүнд З.Халиунсайхан, Г.Жавхлан, Д.Төрмөнх, Б.Тэмүүлэн нар багтаж байгаа бол охидын багт З.Түмэнжаргал, Г.Хүслэн, Д.Маргад, А.Бүжинлхам нар байна.


















