Монголын таеквондогийн холбоо Японы Ойта мужтай хамтран ажиллана
Хамтын ажиллагааны гэрээ байгуулахад Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Д.Батжаргал, Японы талаас Ойта мужын дарга Кацусада Хиросэ, Уса хотын дарга Шүжи Корэнага, Ойта мужын Таеквондогийн холбооны ерөнхийлөгч Нагано Осаму нар ч байлцжээ.
Мэдээллийн алба

Монголын Таеквондогийн Холбооны ГҮТББ-ын тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Онон, дэд ерөнхийлөгч Э.Эрдэнэ, гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбаатар нар Япон Улсад ажлын айлчлал хийлээ.
Ингэхдээ тэд өнөөдөр Ойта муж болон таеквондогийн холбоотой нь хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд "Токио-2020" олимпийн их наадмыг угтан хоёр талын тамирчид харилцан туршлага солилцож хамтарсан бэлтгэл, хоёр талын зохион байгуулах тэмцээнд тамирчдаа харилцан оролцуулах зэрэг хэд хэдэн чухал ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна.
Дашрамд сонирхуулахад, 2017 онд Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид Ойта мужын Таеквондогийн холбооны урилгаар 14 хоног хамтарсан бэлтгэл хийж байсан түүхтэй юм.


















