Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын тамирчид Азийн каное слаломын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцоно

Азийн каное слаломын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Тайланд улсын Район хотноо болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын тамирчид Азийн каное слаломын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцоно
Монголын тамирчид Азийн каное слаломын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцоно. Зураг: МҮОНРТ

Азийн каное слаломын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Тайланд улсын Район хотноо болно.Энэ удаагийн Азийн аваргын тэмцээнд Монголын баг анх удаагаа ур чадвараа сорих бөгөөд эмэгтэйчүүдийн WK-1 төрөлд Б.Анхбаяр, эрэгтэйчүүдийн MK-1 төрөлд М.Анар оролцох бол дасгалжуулагчаар Д.Дамдинсүрэн ажиллах юм.Мөн манай баг тамирчид тэмцээний өмнө тус газар болох Олон улсын олимпын хороо, Олон улсын каное холбооны 14 хоногийн сургалтад хамрагдаж, бэлтгэл сургуулилалтаа базаах хуваарьтай.

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган баг тамирчдыг хүлээн авч уулзан, МҮОХ-ноос шинэ тугтам хөгжиж буй спортын төрлүүдийг түлхүү дэмжин ажиллахаа илэрхийлж, амжилт хүслээ. Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо

Хуваалцах