Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын тамирчид Дэлхийн оюутны спортын өвлийн "Универсиад" наадамд өрсөлдөж байна

Монголын тамирчид энэ сарын 12-22-нд АНУ-ын Нью Йорк мужийн Лэйк Плесид хотноо болж буй Дэлхийн оюутны спортын өвлийн "Универсиад" наадмын гүйлтийн цана, уулын цана, снөүбоардын төрөлд амжилттай оролцож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын тамирчид Дэлхийн оюутны спортын өвлийн "Универсиад" наадамд өрсөлдөж байна
Монголын тамирчид Дэлхийн оюутны спортын өвлийн "Универсиад" наадамд өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Монголын тамирчид энэ сарын 12-22-нд АНУ-ын Нью Йорк мужийн Лэйк Плесид хотноо болж буй Дэлхийн оюутны спортын өвлийн "Универсиад" наадмын гүйлтийн цана, уулын цана, снөүбоардын төрөлд амжилттай оролцож байна.

Гүйлтийн цанын 10 км зайн эрэгтэй сонгомол төрлийн уралдаан энэ сарын 17-нд болж О.Золбаяр энэ зайд амжилттай оролцжээ. Тэрбээр 84 тамирчинтай гараанаас гарч, 13 орны 26 тамирчныг ардаа орхин 27 минут 51 секундийн амжилт үзүүлж 58 дугаарт байрт шалгарчээ. Энэ зайд Япон, Норвегийн тамирчин медальт байранд шалгарчээ.

О.Золбаяр түрүүлсэн Японы цанын тамирчнаас 3 минут 14 секундийн хожигдолтой барианд оржээ.

Түүнчлэн цанын төрөлд О.Золбаяр 10 км хөөх уралдаанд 82 тамирчнаас 56 байрт орлоо. Энэ төрөлд Япон, Норвеги, АНУ-ын тамирчин эхний гурван байрт шалгарсан байна.

Мөн уулын цанын жиант слалом төрөлд нийтдээ 95 тамирчин оролцсоноос Э.Тэмүүлэн 1:28.17 цагийн амжилтаар 68 дугаар байр, А.Ариунбат 1:36.58 амжилтаар 69 дүгээр байрт шалгарлаа. Ийн 27 тамирчны өмнө орж дэлхийн анхны тэмцээндээ амжилттай оролцож, дэлхийд бүртгэлтэй FIS оноотой тамирчин болсон байна.

Монголын хоёр тамирчин тус уралдааны хоёр дахь гараанд гарч уралдан Э.Тэмүүлэн нийлбэр цагаар 2:55.81 амжилт үзүүлэн 45 дугаар байр, А.Ариунбат 3:06.19 цагийн амжилтаар 46 дугаар байрт шалгаран тэмцээнээ өндөрлүүлжээ.

Түүнчлэн Монгол Улсаас шорт трейкын төрөлд гурван тамирчин оролцож байна. Тодруулбал, Б.Гэрэлтуяа эмэгтэйчүүдийн 500м, 1000м, 1500м, Г.Мөнх-Эрдэнэ, Э.Мөнх-Эрдэнэ эрэгтэйчүүдийн 500м, 1000м, 1500м зайд уралдана.

Хуваалцах