Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын тамирчид орчин үеийн таван төрөлтийн ДАШТ-д анх удаа оролцоно

Индонез улсын Бали аралд олон улсын орчин үеийн таван төрөлт спортын өсвөр үеийнхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-5-ны өдрүүдэд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын тамирчид орчин үеийн таван төрөлтийн ДАШТ-д анх удаа оролцоно
Монголын тамирчид орчин үеийн таван төрөлтийн ДАШТ-д анх удаа оролцоно. Зураг: МҮОНРТ

Индонез улсын Бали аралд олон улсын орчин үеийн таван төрөлт спортын өсвөр үеийнхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-5-ны өдрүүдэд болно.

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Одгэрэлийн удирдлага дор А.Билэгт, Т.Мөнх-Ундрага нар өрсөлдөх юм.

Баг тамирчид биатли буюу 1200 метрийн гүйлт, 200 метрийн сэлэлт, 1200 метрийн гүйлт, триатли буюу 2400 метрийн гүйлт, 4:5 лазер буудлага, 200 метрийн сэлэлт гэсэн хоёр төрөлд хүч сорих бөгөөд Монголын баг тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцох гэж байна.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Хуваалцах