Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын таван бөх өнөөдөр алт, хүрэл медалийн төлөө барилдана

“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан өндөрлөв.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын таван бөх өнөөдөр алт, хүрэл медалийн төлөө барилдана
Монголын таван бөх өнөөдөр алт, хүрэл медалийн төлөө барилдана. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан өндөрлөв. Монгол Улсаас өнөөдөр барилдсан таван бөх тавуулаа медалийн төлөө барилдана. Тодруулбал, 97 кг-ын жинд “Хангарьд” спорт клубийн тамирчин Ө.Батзул финалд “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Дохагийн Азийн аварга Ираны Мохаммадхоссейн Мохамаддиантай хүч үзэх юм.

Түүнчлэн 57 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Занабазар Японы Рикүто Арайтай, 65 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Цогбадрах Японы Кайки Ямагүчитай, 70 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Тэмүүлэн Энэтхэгийн Навеентэй, 79 кг-д Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Э.Бямбадорж Японы Юдай Такахашитай хүрэл медалийн төлөө барилдана.

Хуваалцах