Монголын цаначид олимпт болох зам дээр болсон олон улсын тэмцээнд оролцжээ
Тэмцээний эхний өдөр сонгомол техникээр уралдсан эрэгтэй 10км уралдаанд нийт зургаан орны 49 тамирчин хурд хүчээ сорьсон байна.
Мэдээллийн алба

Монголын цаначид БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн олимпийн наадам явагдах зам дээр олон улсын тэмцээнд өнгөрсөн пүрэв гарагт оролцжээ.
Тэмцээний эхний өдөр сонгомол техникээр уралдсан эрэгтэй 10км уралдаанд нийт зургаан орны 49 тамирчин хурд хүчээ сорьсон байна.
Манай цаначдаас Б.Ачбадрах 10 байр, С.Дүүрэнбаяр 16 байрт оров. Эмэгтэй 5км зайн уралдаанд 30 тамирчин уралдснаас Ч.Отгонцэцэг долоо, А.Энхтуул 11 байрт тус тус шалгарчээ.


















