Монголын циркчид олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс Хүрэл цом хүртлээ
циркийн урлагийн Олимп хэмээдэг олон улсын циркийн жүжигчдийн А зэрэглэлийн тус тэмцээнээс монголын циркчид Хүрэл цом хүртсэн байна.
Мэдээллийн алба

Монакогийн Вант улсын Монте Карло хотод зохион байгуулагддаг “Festival International du Cirque de Monte-Carlo” олон улсын циркийн жүжигчдийн А зэрэглэлийн 45 дахь удаагийн тэмцээн энэ сарын 20-нд нээлтээ хийжээ. Циркийн жүжигчид төдийгүй үзэгчид хүлээсэн хүлээдэг уг тэмцээн “Ковид-19” цар тахлын улмаас хоёр жил завсарласан аж.
“Монте Карло” олон улсын циркчдийн А зэрэглэлийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Монгол циркийн хөгжлийн төвийн жүжигчид "Mystery of Gentlemen" үзүүлбэрээр оролцсон. Ийн циркийн урлагийн Олимп хэмээдэг олон улсын циркийн жүжигчдийн А зэрэглэлийн тус тэмцээнээс монголын циркчид Хүрэл цом хүртсэн байна.


















