Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын үндэсний кино урлагийн зөвлөл “Bridging the Dragon lab” үйл ажиллагаанд оролцов

“Bridging the Dragon lab” арга хэмжээний оролцогчид цаашид Монгол Улстай хамтарсан кино бүтээх төсөл хэрэгжүүлэх мөн Монгол орны нутаг дэвсгэрт кино зураг авалт хийх сонирхол их байдаг бөгөөд эрх зүйн хувьд таатай орчин бүрдэж байгаад талархаж байгаагаа илэрхийлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын үндэсний кино урлагийн зөвлөл “Bridging the Dragon lab” үйл ажиллагаанд оролцов
Монголын үндэсний кино урлагийн зөвлөл “Bridging the Dragon lab” үйл ажиллагаанд оролцов. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний кино урлагийн зөвлөл болон ажлын албаны төлөөлөгчид энэ сарын 25-28-нд Испани улсын Палма Маяорка аралд зохион байгуулагдсан“Bridging the Dragon lab” үйл ажиллагаанд оролцжээ.

Тус үйл ажиллагаанд Америк, Герман, Испани, Итали, Нидерланд, Хятад, Япон, Сингапур, Солонгос зэрэг 10 гаруй орны 40 гаруй продюсер, удирдлага оролцсон бөгөөд Ази болон Европын орнуудын Кино урлагийн салбарын харилцаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох үндсэн зорилготой аж.

Уг арга хэмжээний эхний өдөр Монголын үндэсний кино урлагийн зөвлөл өөрсдийн үйл ажиллагааны чиглэл, Монгол Улсын кино урлагийн салбарын эрх зүйн орчин сайжирч Кино урлагийг дэмжих тухай хуультай болсон тухай болон хуулийн товч танилцуулга, Монгол Улсын үзэсгэлэнт байгалийг харуулсан дүрст бичлэг зэргийг зочдод танилцууллаа.

Хуваалцах