Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын үндэсний морин уралдааны холбооны ерөнхийлөгчөөр Ж.Гомбожав сонгогдлоо

Энэ үеэр холбооныхоо дүрэм, удирдлага, зохион байгуулалт, бүтцийг хэлэлцэх ёстой байсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын үндэсний морин уралдааны холбооны ерөнхийлөгчөөр Ж.Гомбожав сонгогдлоо
Монголын үндэсний морин уралдааны холбооны ерөнхийлөгчөөр Ж.Гомбожав сонгогдлоо. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний морин уралдааны холбооны анхдугаар их хурал өнгөрсөн бямба гарагт төрийн ордонд боллоо. Энэхүү хуралдаанд 19 аймгийн 970 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд тэдний 35 хувь нь улсын цолтой, 217 нь аймгийн цолтой уяачид байжээ.

Энэ үеэр холбооныхоо дүрэм, удирдлага, зохион байгуулалт, бүтцийг хэлэлцэх ёстой байсан юм.

Энэ дагуу тус холбооны ерөнхийлөгчөөр “Монгол адуу” нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, Ардын их хурлын дарга асан Ж.Гомбожав нийт төлөөлөгчдийн 98,1 хувийн саналаар сонгогдож, удирдах зөвлөлөө 21, уяачдын зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээ 108 байлгахаар батламжилжээ.

Хуваалцах