Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны мэдэгдэл

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Супер лигийн плэйоффын тоглолтууд болж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны мэдэгдэл
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны мэдэгдэл. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Супер лигийн плэйоффын тоглолтууд болж байна. Мөн тус холбооноос олон сонирхолтой тэмцээн, уралдааныг зохион байгуулж, үзэгчдэд бэлэг барьж байгаа. Харамсалтай нь сагсан бөмбөгийн тоглолтын үеэр үзэгчид зохисгүй авир гаргаж, тоглогчдыг хүртэл бэртээх дээрээ тулж байгаа аж. Тиймээс Үндэсний сагсан бөмбөгийн холбоо мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд:

“Үндэсний супер лигийн плэйоффын тоглолтууд амжилттай үргэлжилж, гал гарсан ширүүн, өрсөлдөөнтэй тоглолтоор үзэгч биднийг баясгаж байна.

Сагсан бөмбөгийн талбай дээрх ялалт, амжилтын төлөө тоглогчид байгаа бүх боломж, хүчээ дайчлан "СПОРТЫН ӨРСӨЛДӨӨН" үзүүлж байна.

Харамсалтай нь сагсан бөмбөгийн дэмжигчид, ухамсаргүй зарим залуус ус, ундааны сав талбай руу шидэх зэрэг спортын дэмжигчийн бус ёс зүйгүй үйлдлүүдийг удаа дараалан гаргаж, бүр хэтрэн тоглогчийг гэмтээсэн тохиолдол гарлаа!!

Улмаар Үндэсний супер лигийн финалын тоглолтуудад энэхүү ёс зүйгүй үйлдэл гаргасан үзэгчийг Олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэхээс урьдчилан сэргийлж Цагдаагийн байгууллагын тусламжтай Спортын төв ордноос гаргах, дахин нэвтрүүлэхгүй байх, үзэх эрхийг нь хасах, шүүгч, тоглогч, зохион байгуулагчийн биед халдсан тохиолдолд Цагдаагийн байгууллагад хандан холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахыг мэдэгдэж байна" гэжээ

Хуваалцах