Монголын үндэсний шигшээ баг "FIFA Days"-ийн өмнө
Энэ сарын 23-нд Лаосын шигшээ багийн талбайд зочлон тоглох бол 29-нд Бангладеш Улсад ээлжит тоглолтоо хийх юм.
Мэдээллийн алба

Монголын үндэсний шигшээ баг 23 тоглогч, долоон албаны хүний бүрэлдэхүүнтэй хилийн дээс алхсан.
Шигшээ багийн хувьд ирэх ОУХБХ-ны өдрүүдэд албан ёсны хоёр нөхөрсөг тоглолтыг хийх юм.
Энэ сарын 23-нд Лаосын шигшээ багийн талбайд зочлон тоглох бол 29-нд Бангладеш Улсад ээлжит тоглолтоо хийх юм.
Тус хоёр багаас Лаосын шигшээ багтай хамгийн сүүлд учраа тааран тоглоход 4:1-ийн харьцаатай манай залуус талбайд нь буулган авч байсан юм. Тухайн тоглолтод гоолдож байсан Ц.Мөнх-Эрдэнэ, А.Нармандах болон Н.Наранболд нар энэ удаагийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтжээ.


















