Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын уран барималчид шилдэг 16 багийн нэгээр шалгарчээ

Эх орноо төлөөлөн оролцсон уран барималчид долоо дахь жилдээ оролцож байгаа бөгөөд өнгөрсөн жил нэгдүгээр байранд шалгарч, “Artist choise” номинацийн эзэд болж байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын уран барималчид шилдэг 16 багийн нэгээр шалгарчээ
Монголын уран барималчид шилдэг 16 багийн нэгээр шалгарчээ. Зураг: МҮОНРТ

Уламжлалт “Цасан баримлын Олон улсын тэмцээн” нэгдүгээр сарын 20-27-нд АНУ-ын Колорадо мужийн Брекенридже мужид болж, шилдгүүдээ тодруулжээ.

Дэлхийн 100 гаруй улсын уран барималч өрсөлддөг уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн уран барималч Ц.Баянмөнх ахлагчтай дөрвөн уран бүтээлч оролцож, шилдэг 16 багийн нэгээр шалгарчээ.

Эх орноо төлөөлөн оролцсон уран барималчид долоо дахь жилдээ оролцож байгаа бөгөөд өнгөрсөн жил нэгдүгээр байранд шалгарч, “Artist choise” номинацийн эзэд болж байв.

Уран барималчид энэ жил “Discovery” хэмээх цасан баримлыг дөрвөн өдрийн турш урласан гэнэ.

Мөн өнгөрсөн 2016, 2017, 2018 онд цасан баримлын тэмцээнд оролцож, шагналт байруудыг эзэлж байжээ.

Хуваалцах