Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын өсвөрийн шатарчид Ираны багтай тоглоно

Өсвөрийн шатарчид өнөөдөр дэлхийн шатрын олимпиадын наймдугаарт эрэмбэлэгдсэн Ираны багтай тоглоно.Дэлхийн шатрын олимпиадад монголын өсвөрийн шатарчдын баг гурав хожиж, нэг хожигдсон амжилтаараа есдүгээрт жагсаж байна. БНХАУ-ын Чунцинь хотноо 16 хүртэлх насныхны дунд зохион байгуулагдаж байгаа энэ

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын өсвөрийн шатарчид Ираны багтай тоглоно
Монголын өсвөрийн шатарчид Ираны багтай тоглоно. Зураг: МҮОНРТ

Өсвөрийн шатарчид өнөөдөр дэлхийн шатрын олимпиадын наймдугаарт эрэмбэлэгдсэн Ираны багтай тоглоно.Дэлхийн шатрын олимпиадад монголын өсвөрийн шатарчдын баг гурав хожиж, нэг хожигдсон амжилтаараа есдүгээрт жагсаж байна. БНХАУ-ын Чунцинь хотноо 16 хүртэлх насныхны дунд зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээнд 29 орны 72 баг оролцож байгаа юм.

Манай улсаас Монголын өсвөрийн шатарчдын клубуудийн холбооны тэргүүн Т.Сумьяагаар удирдуулан,С.Билгүүн, О.Болдоо, Г.Мөнхбаяр, Ү.Агьбилэг нар анх удаагаа оролцож байна. Тэмцээний эхний тойрогт манай өсвөрийн тамирчид БНХАУ-ын шатрын клубийн багтай тоглож 3,5-0,5, хоёрдугаар тойрогтоо Өмнөд Африкийн хоёрдугаар багийг 4:0 онооны харьцаатай хожсон юм. Харин гуравдугаар тойрогтоо БНХАУ-ын нэгдүгээр багтай тоглож хожигдсон ч дөрөвдүгээр тойрогт Өмнөд Африкийн гуравдугаар багийг 4:0 онооны харьцаагаар хожиж илүүрхлээ. Манай Дөрвөн тойргийн дараах байдлаар 14,5 оноотой ОХУ тэргүүлж, 13,5 оноотой Энэтхэгийн баг дэд байрт бичигдэж байна.

Түлхүүр үг:шатар
Хуваалцах