Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын уулчид Хөх Сэрхийн нурууны ноён оргилд хөлбөмбөг тогложээ

Дэлхий даяар хөл бөмбөгөөр амьсгалсан энэ өдрүүдэд Жаргалант уулчдын клуб болон "Horizon hiking" клубын хооронд хөлбөмбөгийн энэхүү нөхөрсөг тоглолт болсон байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын уулчид Хөх Сэрхийн нурууны ноён оргилд хөлбөмбөг тогложээ
Монголын уулчид Хөх Сэрхийн нурууны ноён оргилд хөлбөмбөг тогложээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-д хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ ид болж буй энэ үед Монголын уулчид Алтайн нурууны салбар уулс Хөх Сэрхийн нурууны ноён оргилд далайн түвшнээс дээш 4127 метрийн өндөрт хөлбөмбөг тогложээ.

Дэлхий даяар хөл бөмбөгөөр амьсгалсан энэ өдрүүдэд Жаргалант уулчдын клуб болон "Horizon hiking" клубын хооронд хөлбөмбөгийн энэхүү нөхөрсөг тоглолт болсон байна.

Ховд аймгийн Жаргалант, “Horizon hiking” клубын уулчид хамтран авирсан энэ аяллын хөтчөөр Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын мастер Т.Гүррагчаа ажилласан гэнэ.

Уулчид мөнх цаст оргилд авиралт хийж, хамт олноороо хүслээ биелүүлээд гэртээ ирж явна.

Хуваалцах