Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын Зэвсэгт хүчний баг “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд өрсөлдөнө

Монгол Улсаас “Мэргэн буудагчийн зааг” тэмцээний шүүгчийн бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын Ар талын газрын Зэвсэглэлийн хэлтсийн дарга, хурандаа П.Чинзориг ажиллаж байгаа юм

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын Зэвсэгт хүчний баг “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд өрсөлдөнө
Монголын Зэвсэгт хүчний баг “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Зохион байгуулагдаж эхэлсэн цагаасаа төрөл, явагдах газар орон, оролцогч орнууд зэрэг агуулга, ач холбогдлын хувьд өсөн нэмэгдэж байгаа “Армейские игры” олон улсын цэргийн наадам тун удахгүй эхлэх гэж байна. Энэ жилийн хувьд 10 улсын газар нутагт цэргийн мэргэжлийн 31 төрлөөр 6000 орчим цэргийн алба хаагч энэ сарын 3-17-ны хооронд өрсөлдөж, цэргийн мэргэжлийн аваргуудаа шалгаруулна.

Цэргийн наадмын нэг төрөл болох “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг дөрөв дэх жилдээ оролцохоор Беларусь улсын Брест хотод байрлах Тусгай хүчний хээрийн сургалтын төвд бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд цэргийн алба хаагчид тэмцээнд ашиглах зэвсэглэлээ тусгалд орууллаа.

Мөн тэмцээнийг шүүн явуулах шүүгчдийн бүрэлдэхүүн хуралдаж, тэмцээн явагдах журам, хориглох болон анхааруулах зүйлсийн талаар нэгдсэн ойлголтыг өгөөд байна. Монгол Улсаас “Мэргэн буудагчийн зааг” тэмцээний шүүгчийн бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын Ар талын газрын Зэвсэглэлийн хэлтсийн дарга, хурандаа П.Чинзориг ажиллаж байгаа юм.

Хуваалцах