Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын зохиолчдын бүтээл францын уншигчдын хүртээл болж байна

Францын яруу найрагч, утга зохиол судлаач, шүүмжлэгч Мари-Кристин Гидон /Marie-Christine Guidon/ монгол орон, нүүдэлчин ахуй соёлын талаар өгүүлсэн уран бүтээлийн дээжээсээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын зохиолчдын бүтээл францын уншигчдын хүртээл болж байна
Монголын зохиолчдын бүтээл францын уншигчдын хүртээл болж байна. Зураг: МҮОНРТ

Францын яруу найрагч, утга зохиол судлаач, шүүмжлэгч Мари-Кристин Гидон /Marie-Christine Guidon/ монгол орон, нүүдэлчин ахуй соёлын талаар өгүүлсэн уран бүтээлийн дээжээсээ Парис дахь Монгол Улсын ЭСЯ-нд ирүүллээ. Тэрбээр "Удвал" "Нүүдэлчдийн найраг" шүлгийн түүврээ хэвлүүлж, Францын уншигчдын хүртээл болгожээ.

Мөн "Хил хязгааргүй яруу найраг" олон улсын зохиолчдын сэтгүүлд Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Дашдоржийн Нацагдоржийн тухай нийтэлж, "Миний нутаг" шүлгийг нь хэвлүүлжээ.

Түүнчлэн 2023 оны гуравдугаар сарын дугаарт Болор цомын эзэн, залуу яруу найрагч О.Цэнд-Аюушийн бүтээлээс францын уншигчдад танилцуулсан байна.

Хуваалцах