Монголын зохиолчдын эвлэл номын дэлгүүртэй болжээ
Тус дэлгүүрт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, “Болор цом”-ын ууган эзэн Д.Пүрэвдорж агсныхаас эхлээд үе үеийн яруу найрагч, зохиолчийн ном өрөөстэй байна.
Мэдээллийн алба

Монголын зохиолчдын эвлэлийн хороо номын дэлгүүртэй болжээ. Үүнд уншигчдын эрээд олддоггүй эрдэнэ мэт бүтээл ч байгаа аж. Мөн нэг дороос олныг авах боломжийг олгож байх шиг.
Тус дэлгүүрт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, “Болор цом”-ын ууган эзэн Д.Пүрэвдорж агсныхаас эхлээд үе үеийн яруу найрагч, зохиолчийн ном өрөөстэй байна.
Сонирхуулахад тус дэлгүүрт зарагдаж буй номны үнэ бусад дэлгүүртэй харьцуулахад харьцангуй хямд аж.
Тодруулбал бусад газар ном тус бүрээс 30 хувийг авдаг бол дээрх дэлгүүрт 10 хувийг л шимтгэлд тооцох гэнэ.


















